Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдсэн Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүллээ. Улмаар уг асуудалд Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд мэдээлэл өгөв.

Тэрбээр "2022 оноос хойш Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага эрчимтэй шалгаж байна. Тодруулбал, хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 44 хэрэгт 74 ААН-ийг шалгаж байна. 2 их наяд 383 тэрбум төгрөгийн зээл олголт хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаалт, авлига авсан эсэх зэрэгт мөрдөн байцаалт явуулж байна.

Мөрдөн байцаалт явуулж буй 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд байна. 8 нь ААН-ийн удирдлага албан хаагчид байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад 11 хүнийг цагдан хорьсон. 641 ширхэг үл хөдлөх битүүмжилсэн. 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг зогсоосон" гэлээ.

-Хөгжлийн банкнаас зээл авсан хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн асуудлыг хэрхэх вэ?

-Хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 44 хэрэгт 74 ААН-ийг шалгаж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдсан 12 хэрэгт УИХ-ын гишүүн холбогдсон асуудал байхгүй.

УЕПГ: Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор 641 үл хөдлөх, 763 машин, 104 хадгаламжийн дансыг битүүмжилсэн
УЕПГ: Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор 641 үл хөдлөх, 763 машин, 104 хадгаламжийн дансыг битүүмжилсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд