Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Хэнтий аймагт сураггүй алга болсон 84 настай эмэгтэйг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт сураггүй алга болсон 84 настай эмэгтэйг эрэн хайж байна. Тодруулбал, тус аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат иргэн Л өнгөрөгч гуравдугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 17-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 84 настай сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөдэлгэр сумын чиглэлд 19:40 цагт явсан бөгөөд 22:20 цагт цагт очиж хоносон. Өнөөдөр /2022.03.18/ өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

ФОТО: Монголын Зэвсэгт хүчнээс анхны ЭМЭГТЭЙ генерал төрлөө
ФОТО: Монголын Зэвсэгт хүчнээс анхны ЭМЭГТЭЙ генерал төрлөө
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.