Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 101 жилийн ой тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.

Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, түүхэн замналаа эхлүүлсэн билээ.

1946 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор эл өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оны энэ өдрөөс эхлэн эх орныхоо батлан хамгаалах салбарт хүчин зүтгэж буй алба хаагчид баяраа тэмдэглэх болжээ. Уг өдрийг хожим нь Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг хэмээн хэд хэдэн удаа нэрийг нь сольсон юм.

УИХ-аас 2003 онд баталдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3 дугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд уг хуульд өөрчлөлт оруулж, “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрийдсэн юм.

Манай улсын 50-59 насны эрчүүдийн 86.3 хувь цэргийн алба хаажээ
Манай улсын 50-59 насны эрчүүдийн 86.3 хувь цэргийн алба хаажээ
 
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.