Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: Шатахууны үнийн асуудалд төрөөс ямар нэгэн оролцоо байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Уул уурхайн сайд Г.Ёндон шатахууны үнийн өсөлт, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого зэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Шатахууны өнөөгийн байгаа нөөц хангалттай хэмжээнд буюу 30-40 хоногийн нөөцтэй байгаа. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ асуудлаар ОХУ-ын Роснефть компанийн захиралтай уулзсан. Хамгийн гол нь өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын шатахууны хангамжийг тасалдуулахгүй найдвартай явуулах чиглэлээр санал солилцож, онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш чөлөөт зах зээл рүүгээ ойртох эхний алмуудаа хийж эхэлсэн. Зургаан сарын хөдөлгөөнт дунджаар зах зээлийн үнийг бодож явж байгаа. Тиймээс нэмэгдэж байгаа хэмжээ нь тухайн сардаа огцом нэмэгдсэн ч зургаа дахин буурч орж ирж байгаа гэсэн үг. Тиймээс энэ аргачлалаар цаашид явна. Нэг сард зах зээлийн үнэ 600 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд тухайн аргачлалаар бодоход 600 биш 100 төгрөг болж бууж байгаа гэсэн үг.

ОХУ-ын болон манай дотоод зах зээлийн үнэ хоорондоо хамааралгүй. ОХУ-ын зах зээлийн одоогийн үнэ манай дотоодын үнэтэй ойролцоо. Рублын ханш унахад жаахан өөрчлөгдөж байгаа байх.

Шатахууны үнэ тал дээр төрөөс ямар нэгэн оролцоо байхгүй гэж хэлж болно. Зах зээлийн үнээрээ тооцоологдоод явж байгаа" гэлээ.

“Нийслэлд халиа тошин арилгахад жилд 200 сая гаруй төгрөг зарцуулдаг“
“Нийслэлд халиа тошин арилгахад жилд 200 сая гаруй төгрөг зарцуулдаг“
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчийг өнөөдөр СОНГОНО
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчийг өнөөдөр СОНГОНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.