Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийслэлд халиа тошин арилгахад жилд 200 сая гаруй төгрөг зарцуулдаг“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Л.Алтангэрэлийн тухайд “2018 оноос дэлхий дээр усан эрин эхэлж байна гэж эрдэмтэд үздэг. Гэтэл хөдөөнөөс ирсэн хүмүүс суурьших газар нутгаа нарийн судлалгүй хашаа хатгадаг. 1950-1970 оноос өмнө булаг шанд байсан газрууд хатаж ширгэснээс хүмүүс төдийлөн мэдэхгүйгээр суурьшсан тохиолдол цөөнгүй. 10-20 жил зүгээр амьдарч байсан газарт булаг шанд бий болж, халиа тошин үүсэж байна гэдэг гомдол ийм учиртай.

Нийслэлийн хэмжээнд жилдээ халиа тошин арилгахад 200 сая гаруй төгрөг зарцуулдаг. 2011-2013 онд Улаанбаатар хот орчмын хөрсний усны иж бүрэн судалгаа хийсэн. Энэ судалгааны хүрээнд Толгойт, Зүүн уулын суваг орчимд болон хотын төвд хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээг барьж байгуулсан” гэлээ.

“Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэх залилан мэхлэх үйлдлүүд их гарч байгааг анхааруулав
“Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэх залилан мэхлэх үйлдлүүд их гарч байгааг анхааруулав
 
Н.Учрал: “Шилэн“ ажиллагаагаар УДШ-эд бүртгэлтэй зургаан нам л санхүүжилтээ ил болгосон
Н.Учрал: “Шилэн“ ажиллагаагаар УДШ-эд бүртгэлтэй зургаан нам л санхүүжилтээ ил болгосон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.