Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгыг АН-ын даргад нэр дэвших асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 49 секунд

No description available.Ардчилсан намын даргыг сонгох сонгууль ирэх дөрөвдүгээр сард болно. Ингэхдээ намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгөөд буй. Гэвч АН-ын гишүүдийн дунд МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинэ даргын сунгаанд оролцох гэж буйд шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл Х.Баттулгыг АН-ын даргад нэр дэвших асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ.

-АН бодитойгоороо хуваагдах нь дээ-

АН-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа "АН бодитойгоороо хуваагдах нь дээ" хэмээн жиргэжээ.

-Х.Баттулга аа, чи нам байтугай энэ улсыг самарсан. Одоо зогс-

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин, АН-ын гишүүн Д.Сосорбарам өөрийн цахим хуудаснаа "Баттулга аа, чи одоо болно оо зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно.Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин ч сайн таньж авсан учраас МОНГОЛ үндэстэнд чи дэмий" гэжээ.

-Батзандан, Болд хоёроор хийсэн мэхээ дахин хийж байна-

No description available.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Баатархүү "Ардчилсан нам хуваагдах магадлал тун өндөр боллоо. Хайран намыг дахин хувааж ялагдуулах нүүдлүүд үргэлжилсээр байна даа. Батзандан, Болд хоёроор хийсэн мэхээ дахин хийж байна" гэв.

-MAH-ын даргын зөвлөхийнхөө ажлыг өгчихөөд АН-ын даргад өрсөлдөж болдоггүй л хорвоо байсан юм байх даа-

Комедиан Амартүвшин "Ядаж MAH-ын даргын зөвлөхийнхөө ажлыг өгчихөөд АН-ын даргад өрсөлдөж болдоггүй л хорвоо байсан юм байх даа. Улаан цаймдаа гарцан юм байна дөө. Энэ улс төрчид..." гэжээ.

-Ардчилсан намыг хэд ч оршуулж, хэд ч ухаж гаргаж ирдэг юм бэ дээ"

Самандарын Цогтбаяр: Чадахгүй юмандаа тэчьяадан шунах нь зовлонгийн эх  үүсвэр

Шог зураач С.Цогтбаяр "Ардчилсан намыг хэд ч оршуулж, хэд ч ухаж гаргаж ирдэг юм бэ дээ. Зомби цаашаа боллоо шүү дээ. Үзэл бодол нийлсэн залуучууд нь эрүүл саруулаараа үлдсэн лидерүүдтэйгээ нийлээд шинэ нам байгуулчвал бараг дээр дээ. Дэмжмээр байхын. Яая даа" гэв.

Баянзүрх дүүрэгт 21-ээс доош насныханд электрон тамхи ХУДАЛДАХГҮЙ
Баянзүрх дүүрэгт 21-ээс доош насныханд электрон тамхи ХУДАЛДАХГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.