Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёл болон түүний гэр бүлийг Төрийн хамгаалалтад авлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

БНСУ-ын 20 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Өмнөд Солонгос улсын 13 дахь Ерөнхийлөгч болж буй Юн Сок Ёол болон түүний гэр бүл төрийн хамгаалалтанд орлоо. Тэрбээр ирэх тавдугаар сарын 10-нд ажлаа хүлээн авах бөгөөд өнөөдрөөс эхлэн төрийн хамгаалалтанд орж байгаа аж.

Ажлаа хүлээн автал Сочүд байрлах гэр болон оффисын гадаа 24 цагийн хамгаалалт хийнэ.

Мөн өнөөдрөөс эхлэн сумны хамгаалттай машин, мэргэжлийн бэлтгэгдсэн хамгаалагч нар түүнийг хамгаалж байгаа юм.

Ялалт байгуулсан Юн Сок Ёл ажлаа хүлээн авахаас өмнө гадагшаа айлчлалаар явбал одоогийн Ерөнхийлөгчийн адил тэгш үйлчилгээ авах аж.

Улаанбаатарт 7 хэм дулаан байна
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
 
Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг лхагва гарагийн УИХ-ын чуулганд Ерөнхий сайд танилцуулна
Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг лхагва гарагийн УИХ-ын чуулганд Ерөнхий сайд танилцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.