Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан сайд аа, “МУУ БАГШ“-гүй бүгдийг нь САЙН болгомоор байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 10 секунд
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын боловсролын тогтолцоо өнгөрсөн 30 гаран жилийн хугацаанд жанжин шугамаа алдаагүй зөв зүйтэй явж ирсэн гэвэл "ҮЛГЭР". Боловсролын салбарын тогтолцоо зөв явах гол тулгуур багана нь аль ч шатандаа чанартай, тэгш боловсрол олгох ёстой БАГШ нар байдаг. Гэтэл анхнаасаа тулгуур баганынхаа шавийг тавихдаа "МУРУЙ" тавьчихсан гэхэд хилсдэхгүй.

Багш ажилчид бэлтгэхдээ чанаргүй боловсрол олгодог, цаашилбал цалин мөнгөн дээр ч энэ асуудал яригдсаар ирсэн. Харин өчигдөр тус салбарын сайд Л.Энх-Амгалан багш нарын цалингийн тогтолцооны талаар мэдэгдэл хийхдээ "Сайн багш өндөр, муу багш бага цалин авна" хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн бухимдлыг туйлд нь хүргэж нэлээд талцуулав. Мэдээж энэ хуучирсан тогтолцоог өөрчлөх гэж санал санаачилга гаргаж буйг буруушаахгүй. Гэхдээ боловсролын салбарт цэвэр "РЕФОРМ" хийх гэж байгаа бол "МУУ БАГШ" гэх ойлголт байх ёсгүй. "МУУ БАГШ" гэдэг үгээ үгсийн сангаас авч, тийм ойлголтыг ч тархиныхаа мухраас хусаж хаях хэрэгтэй. Тэгж байж боловсролын салбар ахисан шатанд гарч ирнэ.

ЖИШЭЭ: Хатуухан хэлэхэд өнгөрсөн 30 гаран жилийн хугацаанд ЭЕШ-даа хамгийн доогуур оноо авсан хүүхдүүд нь багш болдог тогтолцоог боловсролын салбарынхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Үүнийг би ч уншигч та ч мэддэг шүү дээ. Гэхдээ энэ жишээгээр боловсролын салбарт түүчээ болон яваа, өөрийн хүсэл сонирхлоор багш мэргэжлийг эзэмшсэн, мэдлэг боловсролтой хүмүүс өч төчнөөн байгааг үгүйсгэхгүй.

Эндээс харахад БАГШ бэлтгэхдээ ЭЕШ-даа өндөр оноо авдаг, айлын олон хүүхдийг сургаж хүмүүжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг багш мэргэжлээр бэлтгэх хэрэгтэй. Харин одоо сайн муугаар нь ялгаж суух цаг зав үнэндээ боловсролын салбарт байхгүй. Үнэхээр тийм бол муу багш битгий байлга. Бид тийм хүнээр хүүхдэдээ боловсрол олгуулмааргүй байна гэдгээ нуух юун.

Ташрамд дурдахад, уг мэдэгдлийнхээ дараа БШУ сайд Л.Энх-Амгалан "Хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм" гэсэн байсан. Ам нээвэл уушги нээ гэдэгтэй адилаар нэгэнт л муу багшийн талаар ярьж эхэлсэн бол бүгдийг нь л сайжруулах бодлого арга хэмжээ аваад өгөөч хэмээн ард түмэн хүсэж байна.

С.Сувдансондор

ПАРКУР Б.Шинэжаргал: Ямар ч паркур хийсэн үхэж ч болохоор юм байна даа гэж БОДДОГГҮЙ
ПАРКУР Б.Шинэжаргал: Ямар ч паркур хийсэн үхэж ч болохоор юм байна даа гэж БОДДОГГҮЙ
 
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.