Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Сайн багш өндөр, муу багш бага цалин авна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Багш нарын цалингийн тогтолцооны талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын 2023 оны төсөв батлагдахад төрийн үйлчилгээний алба хаагчдын цалингийн доод хэмжээг Засгийн газар тогтоох тогтоол гарсан.

Боловсролын салбарын хамгийн том санхүүжилтийн эх үүсвэр бол нэг хүүхдийн хувьсах зардал байдаг. Тиймээс нэг хүүхдийг сургах хувьсах зардал болон багш нарын цалингийн доод жишиг батлагдсанаар "үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо" руу шилжих юм. Багш нарын цалин Засгийн газраас тогтоосон цалингийн доод жишгээс хэдэн ч төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Ерөнхийдөө багшийн цалин сурагчдын сурлагын үр дүнгээр хэмжигдэнэ. Сайн багш өндөр цалин авна харин муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих зайлшгүй шаардлага байна.

Уг цалингийн тогтолцоо нь энэ сарын дунд үеэс эхлэн хэрэгжиж эхлэх юм " гэлээ.

Б.Жаргалсайхан: Машиныхаа үнсний савыг ашиглаж мэддэггүй хүмүүс тамхины ишээ кармандаа хий
Б.Жаргалсайхан: Машиныхаа үнсний савыг ашиглаж мэддэггүй хүмүүс тамхины ишээ кармандаа хий
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.