Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн бага хурал баасан гарагт буюу хоёрдугаар сарын 18-ны 11:00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д болно.
Хэвлэлийн бага хуралд ерөнхий найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг, гол дүрийг бүтээж буй жүжигчин Д.Лхагва болон Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, СТА жүжигчин Ш.Доржсүрэн, Г.Золзаяа, Х.Баярмаа, жүжигчин Б.Одгэрэл болон жүжгийн бүрэлдэхүүнд шинээр орж ирж буй жүжигчид оролцоно.