УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү Хөгжлийн банктай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хөгжлийн банктай холбоотой асуудлаар эрх баригч МАН-ын зүгээс зохион байгуулалтай улс төржүүлсэн хууль хяналтын байгууллагын өмнөөс шийдвэр гаргах, үндэслэлгүй мэдээллээр олон нийтийн тархийг угаах ажлуудыг зохион байгуулалттайгаар хийсээр ирсэн. Хуульд зааснаар хөгжлийн банкны удирдлага нь Монгол улсын засгийн газар байна гэж заасан байдаг. Гэтэл МАН-ы байгуулсан ЗГ энэ заалтыг үл ойшоон хөгжлийн банканд үүссэн зөрчил нь зөвхөн нийт зээлдэгчдийн буруутай үйл ажиллагаа мөн 7 жилийн өмнө улс төрийн хариуцлага хүлээсэн бүх чиг үүргээ МАН-д шилжүүлэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна.
АН энэ асуудалд шууд холбоотой мэт худал гүтгэлгийг олон нийтэд зохион байгуулалттай гүтгэж байгаад харамсаж байна. Хөгжлийн банк 74 зээл олгосноос 53 хувь нь буюу нийт 880 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон байна. Эдгээр чанар зээл түүний эргэн төлөлттэй холбоотой асуудлууд нь МАН-тай шууд холбоотой болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
2016 оны тавдугаар сард УИХ-ын сонгуулийн өмнө Хөгжлийн банк 2015 оны аудитын тайлангийн үзүүлэлтээр 6.1 их наяд төгрөг, нийт зээл 4.9 их наяд төгрөг хүрч оны цэвэр дүнгээр 411.6 тэрбум төгрөгийн цэвэр орлого, 33.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн улсад 109 тэрбум төгрөгийн татвар төлж Монгол улсын оны шилдэг татвар төлөгчийн гуравдугаар байрт шалгарч байсан банкийг хүлээлгэн өгсөн" гэв.