Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түвшинбаяр хэрэг нь шийдэгдвэл 12-20 жилийн ял авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

Дотны найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатын амь насанд хүрсэн гэх хэргээр цагдан хоригдож байгаа Олимпийн аварга Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорихоор болсон билээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 3 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны 02 дугаар сарын 10 -ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн цагдан хорих 3 дугаар хугацааг 01 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

Тэгвэд яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “ гэж эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Ч.Номин: Соёлын яамны хувьд аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой
Ч.Номин: Соёлын яамны хувьд аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой
 
Ж.Баярмаа: Энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт буюу царцааны нүүдэл хийсэн байна
Ж.Баярмаа: Энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт буюу царцааны нүүдэл хийсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.