УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ээлжит бус хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Тэтгэврийг нэмж байгаатай холбоотойгоор халамжууд, цалинг нэмэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байхад тэтгэвэр 500 мянган төгрөг байх зарчим нь үндсэн агуулгаараа халамжаас хөдөлмөрт шилжих гэдгээсээ эсрэг болоод байна.
Үнийн өсөлт хүссэн хүсээгүй явах болно. Үүн дээрээ анхаарах хэрэгтэй" гэв.