Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өгч байна. Тэрбээр "УОК-оос өгч байгаа мэдээллээр 2022 оны нэг сарын 01-ний байдлаар омикрон хувилбар нийт тохиолдлын 44 хувийг эзэлж байсан бол одоо 60-70 хувь болж өслөө.

Монгол Улсын хувьд батлагдаж буй нийт тохиолдлын 90-ээс дээш хувийг "омикрон" хувилбар эзэлж байна. Монгол Улсын хүн амын 69,1 хувь нь дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан байна. 66 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн оюутан сурагчдын амралт эхэлсэн хэдий ч цэцэрлэгийн сургалт үргэлжилж байна. Шинэ улирлын хичээлийг бүрэн танхимаар нээх ажлын өнөөдөр хэлэлцлээ. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өгч байгаа мэдээллээР нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр тохиолдлын тоо хамгийн өндөр түвшинд хүрэх мэдээллийг ирүүлсэн. Тийм учраас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаарх гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан.

Ерөнхий сайдын зүгээс санал нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацааг өглөө.

Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй. Ямар нэг байгууллагаас хөл хорио тогтоох санал ирээгүй. Сар шинийн баяраар төрийн золголт болохгүй, төрийн байгууллагууд золголт хийхийг хориглосон. Мөн цагаан сарын баяраар гэр гэртээ тэмдэглэж цахимаар золгохыг уриалж байна" гэв.

Шинээр томилогдож буй дэд сайд, ТНБД нарын хэн нь хэн бэ
Шинээр томилогдож буй дэд сайд, ТНБД нарын хэн нь хэн бэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.