Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганболд: Төрийн албанаас чөлөөлөх тусдаа хуультай ч ажлаа өгөхөд бэлэн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Улаанбаатар хотын утааг бууруулах хугацаатай албан даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд гурвыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар чөлөөлсөн.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус яамны ТНБД Д.Ганболдоос тодрууллаа.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гарсан талаар дөнгөж сая надад албан бусаар мэдэгдсэн. "Бичиг цаасаа бэлдэж байгаарай, ажил хүлээлцэнэ" гэж хэлсэн. Албан ёсны шийдвэр хараахан гар дээр ирээгүй байна. Ер нь бол нэгэнт шийдвэр гарсан тул ажлаа хүлээлцэхэд бэлдэж байна. Орчны бохирдлын асуудлаар хариуцлага тооцож байгаа гэж ойлгосон.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажиллахад төвөгтэй л байсан. БОАЖ-ын сайд Н.Уртнасан яамны тамга тэмдгээ туслах дээрээ хадгалуулдаг. Одоо хүртэл тамгаа өгдөггүй.

Орчны бохирдлын асуудал яг үнэндээ ТНБД-ын хариуцсан ажил мөн үү гэвэл олон учир шалтгаантай. Тусдаа төсөвтэй, тусдаа хариуцсан байгууллагатай газар. Засгийн газрын хуралдаанаас улс төрийн хариуцлага тооцож шийдвэр гаргаж байгаа гэж ойлгосон. ТНБД бол тусдаа хуулиар явдаг. Надаар өргөдөл бичүүлж авах ёстой л доо. Гэвч хамаагүй ээ. Би ажлаа өгөхөд бэлэн" гэв.

Д.Ихбаярт хариуцлага тооцохоор болжээ
Д.Ихбаярт хариуцлага тооцохоор болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.