Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Сайжруулсан түлшний чанарт шалгалт хийж, дүнг яаралтай танилцуулах үүрэг өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болгов.

Мөн энэ хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт үүрэг болголоо. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д даалгалаа.

Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар ирэх дөрөвдүгээр сар хүртэл онцгой дэглэм тогтоолоо
Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар ирэх дөрөвдүгээр сар хүртэл онцгой дэглэм тогтоолоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд