Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүүгийн хувийн байгууламжаас төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй БАРИМТ олджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Учир нь АТГ-аас түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаад ийнхүү саатуулсан байна. Тодруулбал, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийжээ. Нэгжлэгээр их хэмжээний үнэт чулуу, валют олдсон төдийгүй, хамгийн ноцтой нь төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримт олдсон байна.

Сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан билээ.

Г.Лхагвадорж

Г.Зол-Эрдэнэ: Халдвар авч уушгины хатгаа болсон хүүхдэдээ эмнэлгийн тусламж авч чадахгүй байна
Г.Зол-Эрдэнэ: Халдвар авч уушгины хатгаа болсон хүүхдэдээ эмнэлгийн тусламж авч чадахгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.