Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадам хийгээгүй ч НЗДТГ-аас наадмын зардал 4.5 тэрбум төгрөг ТББ-д шилжүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цар тахлын үед хяналтгүй зарцуулсан төсвийн зарим асуудлыг хөндсөн юм.

Тухайлбал, цар тахлын үед нийтдээ 1059 урлаг соёлын арга хэмжээнд хөрөнгө гаргаж, зохион байгуулсан бөгөөд НЗДТГ-аас “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-ын данс руу “Наадам зохион байгуулах” гэх үндэслэлээр 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Гэтэл өнгөрсөн жилийн тухайд наадам зохион байгуулагдаагүй, цахимаар болсон билээ. Энэ асуудлыг өмнө нь хэвлэл мэдээллээр хангалттай бичиж байсан. Тухайлбал, эхний удаад тус ТББ-ын данс руу Хотын захиргаа 1.6 тэрбумыг шилжүүлсэн баримтыг сэтгүүлчид ил гарган хөндөж байсан бол увуулж цувуулан шилжүүлсээр 4.5 тэрбум төгрөгийг зөвхөн 2021 онд шилжүүлсэн гэдэг нь тодорхой боллоо. Тэднийг ямар нэг байдлаар сонгон шалгаруулалтад оролцуулсан, тендерт шалгарсан гэх баримт олдсонгүй.

“Шинэ үеийн залуус” ТББ нь 2016 онд үүсгэн байгуулагдсан П.Дэнсмаа, З.Нямзул гэх иргэдийн нэр дээр байдаг бөгөөд 2019 оноос эхлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хөрөнгөжиж байжээ. Тухайлбал, 2019 онд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос тус компани руу мөн 450 гаруй сая төгрөгийг мөн шилжүүлж байсан бол Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ч мөн 800 гаруй сая төгрөгийг "Наадам найт" арга хэмжээг зохион байгуулахын тулд тус байгууллагын данс руу шилжүүлж байжээ.

Мөн 2019 онд тус төрийн бус байгууллага мөн “Эрдэнэт” үйлдвэрээс 300 сая төгрөгийг баяр наадам зохион байгуулж өгнө гэсэн утгатай шилжүүлэн авч байсныг мөн хэвлэл мэдээллүүд хөндөж байсан юм.

Маргааш Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт 10 хэм хүйтэн
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.