Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл 204 хороотой боллоо

Огноо
Унших
1 минут 6 секунд

Баянгол дүүргийн 25 хорооноос 11-ийг нь хувааж, шинээр есөн хороо байгуулж, нийт 34 хороотой болж буй бол Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж, шинээр 15 хороо байгуулж, 43 хороотой болж буй юм. Энэхүү шийдвэрээс үүдэн таван хорооны хилийн цэсэд өөрчлөлт оржээ.

Хан-Уул дүүргийн 21 хорооноос гурван хороог хувааж, дөрвөн хороог шинээр байгуулж, нийт 25 хороотой болсон бол Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, мөн тавыг шинээр байгуулж, тус дүүрэг 24 хороотой боллоо. Нийт 36 хороог хувааж, 33 хороог шинээр байгуулснаар нийслэл хот 204 хороотой болов.

Ийнхүү хороодыг хувааж ачааллыг тэнцүүлсний үр дүнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ шуурхай саадгүй болохын дээр ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна гэж үзэж буй аж.

ОНЦЛОХ ХУУЛЬ: Кино урлагийг дэмжих хууль хэрэгжиж эхэллээ
ОНЦЛОХ ХУУЛЬ: Кино урлагийг дэмжих хууль хэрэгжиж эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд