Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: 2022 онд цар тахлыг дуусгах зорилт тавилаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 54 секунд

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус 2022 онд цар тахлыг дуусгах зорилт тавьж байгаагаа мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр шинэ жилийн мэндчилгээндээ вакцинжуулалтын тэгш бус хуваарилалт цар тахлыг сунжруулж байгааг шүүмжлээд 2022 онд энэ байдлыг өөрчлөхийн төлөө дэлхий нийтээрээ хамтран ажиллахыг уриалсан байна. Ингэхдээ "2022 оны дунд үе хүртэл дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулсны үр дүнд цар тахлыг дуусгах зорилтыг ДЭМБ тавьж буй" хэмээсэн аж.

Сануулахад, Хятадын Ухань хотод анх гарсан цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 278 сая хүн өвчилж, 5.5 сая хүн нас баржээ.

Д.Сумъяабазар: Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийгмийн даатгал болон ЭМД-ын өрийг бүрэн төлж дуусгалаа
Д.Сумъяабазар: Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийгмийн даатгал болон ЭМД-ын өрийг бүрэн төлж дуусгалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.