Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийгмийн даатгал болон ЭМД-ын өрийг бүрэн төлж дуусгалаа

Огноо
Унших
1 минут 29 секунд

Хотын даргын хувь эзэмшиж байсан Үндэсний хөрөнгө оруулалтын банк төрийн 116.2 тэрбум төгрөгийг байршуулж байсан. Ингэхдээ эрсдэлтэй банкны жагсаалтад орсон нь иргэдийн айдсыг төрүүлж байв. Улмаар төрийн мөнгийг байршуулж, дампууруулж, Капитал банкны түүхийг давтах нь хэмээн иргэд ихээхэн шүүмжилсэн. Тэгвэл уг асуудалд Хотын дарга Д.Сумъяабазар "Би хэлсэндээ хүрнэ. Он гарахаас өмнө Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлбөрүүдийг үе шаттайгаар төлүүлнэ" хэмээн хэлж байсан бол үүнийгээ төлж барагдуулжээ.

Тэрбээр цахим хуудаснаа "Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олон НД болон ЭМД-н эх үүсвэрийн хүү торгуулийн хамт хуваарийн дагуу бүрэн төлбөр хийж дуусгажээ.Хэлсэн ярьсандаа байж чадсан Nibank-ний удирдлагууд банкирууддаа талархал илэрхийлье ээ" хэмээжээ.

Сануулахад, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт "Эрсдэлтэй гэж хэлэгдээд байгаа хоёр банк нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк юм. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр 116.2 тэрбум төгрөг, Чингис хаан банк дээр 198.5 тэрбум төгрөг нийтдээ 314.7 тэрбум төгрөг байршиж байна" хэмээж байв.

ЭМЯ: 289 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 289 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.