Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын хэвлэлүүд Ерөнхий сайдын өвлийн олимпын талаарх байр суурийг ОНЦОЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

БНХАУ “Бээжин-2022” өвлийн Олимпын XXIV наадам ирэх оны хоёрдугаар сарын 4-20-нд тус улсын Бээжин, Яньцин болон Жанчхүү хотод болох гэж байна. Тэгвэл өвлийн олимпын наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож, цар тахлын хүнд хэцүү үед хүн төрөлхтний их баяр өвлийн олимпыг зохион байгуулах гэж буй БНХАУ-тай эв санааны хувьд хамт байгаа илэрхийлэх гэж буй БНХАУ-ын хэвлэлүүд онцолж буй юм.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр "Олимп бол дэлхийн хүн төрөлхтний эв санааны том баяр. Энэ бол улс төрөөс ангид байх ёстой зүйл. Тийм учраас Монгол Улс өвлийн олимпыг дэмжиж, Ерөнхий сайдын хувьд, спортыг шууд хариуцдаг Ерөнхий сайдын агентлагийн хувьд очиж оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Яагаад гэвэл олимп бол улс төржих сэдэв биш юм. Зуны олимпыг цар тахлын хүнд үед зохион байгуулж буй Японы талд Монгол Улс хамт байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэ удаа БНХАУ-тай эв санааны хувьд, олимпын байр суурин дээр нэг байгаа гэдгээ илэрхийлнэ гэж бодож байна" гэсэн юм.

БНХАУ өвлийн олимпын наадмыг зохион байгуулахын тулд цар тахлын хүнд хэцүү үед нэлээдгүй эрсдэл, мөн зарим талаараа дотоодын дургүйцэлтэй нүүр тулж байгаа. Эдгээрээс гадна өмнө олимпын наадмууд шиг гадны жуулчид, үзэгчгүйгээр болж байгаа тул эдийн засгийн хувьд ч томоохон хүндрэл үүсэх нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний эв нэгдлийн баяр болсон олимпын наадмын буухиаг таслахгүйгээр зохион байгуулахаар бэлтгэж байна.

Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард зуны олимпын наадмын нээлтэд өөрийн биеэр оролцож, зохион байгуулагч оронд хүндэтгэл үзүүлсэн билээ.

ЗГ: “МОНЦАМЭ” агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлнэ
ЗГ: “МОНЦАМЭ” агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.