Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 218 тохиолдол батлагдсаны 41 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 47 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 218 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 118 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 59 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн 41 тохиолдол бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1984 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 648

-Хүндэвтэр 909

-Хүнд 195

-Нэн хүнд 23 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3138 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1775 иргэн байна. Үүнээс 100 нь жирэмсэн, 250 хүүхэд байна.

May be an image of text

Дархлаажуулалтын цэгүүд 18 цаг хүртэл ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 18 цаг хүртэл ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.