Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамжийн дагуу Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтанд авч, газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа.
Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Нийслэлээс улсын төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа тул баримттай, шүүхээр нотлогдсон тоо хэмжээгээр нь нөхөн төлбөрийг өгөх байр суурьтай байгаа. Нөхөн төлбөр өгөхгүй гэх байр суурь илэрхийлээгүй. Хоёрдугаарт, 2008 онд тухайн газрыг эзэмших, хувьд шилжүүлсэн процесс нь өөрөө хууль ёсны байсан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулж тогтооно" гэв.
"Гоожингийн өндөр"-ийн эзэмшил, нөхцөл байдалтай холбоотой өмнө бэлтгэж байсан сурвалжилга, ярилцлагыг энд дарж уншина уу.