Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батлан хамгаалах яамны 110 жилийн ойн баярын хурал болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монгол Улсад үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны, мөн өнөөгийн Батлан хамгаалах яамны түүхт 110 жилийн ойн баярын хурлын ёслол хүндэтгэлийн хурал өнөөдөр Офицеруудын ордонд зохион байгуулагдаж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг эрхэмлэн тэмцэгч бидний өвөг дээдэс маань 110 жилийн тэртээх цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэж, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсаа тунхаглан, магнай тэнийж байсан тэр цаг үе эдүгээ 110 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.

Төрийн захиргааны төв байгууллага-Монгол Улсын Батлан хамгаалах яам цаашид ч батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг ялалт амжилт өөд залуурдан хөтөлж, Монгол Улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан, өөрт оногдсон үүргээ нэр төртэй биелүүлсээр байх болно гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Үргэлжлүүлэн "Монгол Улсын нийт иргэд, БХЯ-нд ажиллаж байсан үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө эдүгээ мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчдэдээ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн түүхт ойн баярын мэндийг дэвшүүллээ. Баярын хурлын ёслолын арга хэмжээ ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан зарим цэргийн алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар төрийн дээд одон медаль болон салбарын шагналыг гардуулах ажиллагаагаар үргэлжлэв.

97 жолооч согтуу жолоо барьж, 207 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
97 жолооч согтуу жолоо барьж, 207 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.