Шатахуун түгээх станцуудын шатахууны чанарыг нягтлах зорилгоор Ашиг малтмал газрын тосны газраас зарим ШТС-д хэмжилт хийж байгаа аж.
Тодруулбал ойрын хэдэн өдөр чанаргүй, устай бензин худалдаалж байна гэх мэдээлэл иргэдийн дунд гарах болсон. Тэгвэл энэ дагуу газар дээр нь шинжилгээ хийж байгаа аж.
Шалгалтаар Тэс Петролиум, Петровисын ШТС-уудыг түүврийн аргаар сонгон авч шалгахад ус хольсон болон ямар нэг зөрчил гараагүй байна. Тэс Петролиум ШТС-ын хувьд моторын аргаар 86, шинжилгээний аргаар 95 гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Харин Петровис ШТС-ын хувьд моторын аргаар 85, шинжилгээний аргаар 95 гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Энэхүү үзүүлэлтүүд нь стандартын шаардлага хангаж буй аж.