Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт нутаглаж байсан Ц.Сансарбаярын долоо, таван настай хоёр охин цасан шуурганд төөрч эгч нь дүүгээ аврахын тулд бүх хувцсаа өмсгөн, өөрөө амиа алдсан харамалтай хэрэг одоогоос долоон жилийн өмнө гарсан билээ.
ОБЕГ-аас дүүгээ авран, амиа алдсан охинд “Онцгой үйлстэн” медаль нөхөж олгон, эгчийнхээ ачаар амьд үлдсэн дүү нь болох С.Хонгорзулд иж бүрэн тавилгатай гэр бэлэглэжээ.