Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 157 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 93 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 62 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1983 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 694
-Хүндэвтэр 898
-Хүнд 211
-Нэн хүнд 29 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3255 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1832 иргэн байна. Үүний 88 нь жирэмсэн, 281 хүүхэд байна.