Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 248 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 167 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 74 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн 7 тохиолдол батлагджээ. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1981 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 703
-Хүндэвтэр 1086
-Хүнд 229
-Нэн хүнд 35 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3637 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2053 иргэн байна. Үүний 102 нь жирэмсэн, 317 хүүхэд байна.