Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Ялаад зогсож байх өдөр ирнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэхээс татгалзсан. Учир нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэсэн байна.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Бэрхшээл биднийг хурцалж, сорилт бидэнд боломжийг бэлдэж бгаа шүү эрхэм олон журмын нөхөд өө.

Шийдэлгүй асуудал, гарцгүй мухардал гэж үгүй. Ардчилсан нам маань амаргүй, хүнд үеэ туулж байгаа ч дийлэнхийн дийлэнхи цугтаа байгаа үед туулаад, дийлээд, ялаад зогсож байх өдөр ирнэ" хэмээв.

А.Ариунзаяа: E-Mongolia системээр дамжуулан нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан
А.Ариунзаяа: E-Mongolia системээр дамжуулан нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.