Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийслэлд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

Өнөөдөр НЗДТГ-ын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, чөлөөтэй бизнес эрхлэх нөхцөл боломжоор хангаж байна.

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байна. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг. Тэгэхээр энэ бүх зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргаж байна. Цар тахлын дараах их сэргэлтийн хуулийг удахгүй УИХ-д өргөн барина. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр худалдаа, үйлчилгээгээ нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломж олгож байна.

Иргэд ААН байгууллагууд суурь эрх, үүргээ ханган ажиллах байх гэж найдаж байгаа. ААН байгууллага орлоготой байх, ажлын байраар хангах тал дээр Улаанбаатар хотын төрийн удирдлагын байгууллагуудын зүгээс бүх талаар дэмжин ажиллах болно. Засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулж байгаа. Тус зөвлөлд ААН, байгууллагуудын төлөөллийг оролцуулж, хамтран Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх бодлогын асуудал дээр санал бодлыг нь тусгах, дотоодод үйл ажиллагаа явуулж буй гадаадын томоохон компаниудтай аутсорсинг хийх чиглэлээр бэлтгэлээ хангаж байна" гэв.

Энэхүү шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цаашид тусгай зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Ингэснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 20 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд тооцжээ.

ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой
ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.