Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

82 шуудай шахмал түлшийг хөдөө, орон нутаг руу тээвэрлэхийг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээллийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг "Улаанбаатар хотын агаарыг бохирдуулах гол хүчин зүйл болох гэр хороолол, нам даралтын зуух, авто тээврийн хэрэгсэл, дулааны цахилгаан станцаас гадна агаар мандлын инверсийн үзэгдэл өвлийн улирал томоохон нөлөө үзүүлдэг.

2021 оны арванхоёрдугаар сар гарснаар эхний хоёр долоо хоногийн байдлаар агаарын температур 2020 оны мөн үеийнхээс 5.3 градус цельсээр дулаахан байсан боловч Улаанбаатар хотын агаар мандлын радио зооны мэдээллээр инверсийн үзэгдлийн эрчим болон давтамж өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-25 хувиар ахиу байсан. Үүний нөлөөгөөр өнгөрсөн долоо хоногийн эхэн, амралтын өдрүүдээр агаар бохирдуулагч бодис тухайлбал PM тоосонцрууд, азотын давхар ислийн агууламж стандартаас давсан. Өнөөдөр өглөөний байдлаар дунджаар 1.7 км өндөрт 110 метрийн зузаантай, 3.9 градус цельсийн эрчимтэй инверсийн үзэгдэл ажиглагдлаа" гэлээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга н.Пүрэвсүрэн "102 тусгай дугаарт түүхий нүүрсний хэрэглээний гомдол саналыг хүлээн авах тохироог бүрдүүлсэн байна. Зөвхөн гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг бус түүхий, зориулалтын бус түлшний хэрэглээтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч, хянадаг тогтолцоо руу орж байгаа гэнэ.

Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний хоногийн борлуулалт 3000-3200 тоннд хүрчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагынхан цагдаагийн ажилтнуудтай хамтран тээврийн товчоод дээр 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 82 шуудай шахмал түлшийг хөдөө, орон нутаг руу тээвэрлэхийг завдсан байна. Тээвэрлэгч иргэнд торгууль ногдуулж, шахмал түлшийг Амгалан станцад буулгажээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 15 тонн түүхий нүүрс оруулж ирснийг илрүүлж хураасан байна" гэв.

Монголын шигшээ баг хос хүрэл медалийн эзэд боллоо
Монголын шигшээ баг хос хүрэл медалийн эзэд боллоо
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц