Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын шигшээ баг хос хүрэл медалийн эзэд боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Монголын электрон спортын холбооноос өнгөрсөн есдүгээр сард зохиосон "Nomadic Masters 2021 – MESA National Championship" тэмцээний ялагчид энэ сарын 17-ны өдөр Сингапур улсыг зорьсон. Тус улсад зохион байгуулагдаж буй "Global Esports Games 2021" тэмцээний DOTA 2 төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болжээ.

"Global Esports Games 2021" тэмцээнд 40 гаран улсын баг оролцсоноос манай улсын эмэгтэй шигшээ баг болох "Team Mongolia" хагас шигшээд Их Британийн шигшээ багт ялагдал хүлээн хүрэл медалийн төлөөх тоглолт хийхээр болсон. Улмаар хүрэл медалийн тоглолтод Парагвайн шигшээ багийг 2-0 харьцаатай буулган авч ялалтыг байгуулсан байна.

Харин эрэгтэй баг буюу “Lilgun” хагас шигшээд Бразилын шигшээд ялагдал хүлээсэн. Улмаар хүрэл медалийн төлөө Их Британийн шигшээг ялж хүрэл медалийн эзэд боллоо.

Төгрөгийн хадгаламж 2.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ
Төгрөгийн хадгаламж 2.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.