Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хурал 7 хоног үргэлжилж, өчигдөр шүүхээс Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Д.Гантулга, Ю.Алтангэрэл, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол 3 шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн билээ. Тэгвэл гэм буруутай шүүгдэгч нарт ял оноох хурал өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн юм. Ийнхүү Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бат-Үүлд дөрвөн жил, ТОСК-ын захирал асан Д.Гантулгад зургаан жилийн ял оноожээ.

Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр билээ.

Г.Занданшатар: Дэлхий даяар ганцхан Монгол Улсын хүний эрхийн үнэлгээ нэг байр урагшилсан
Г.Занданшатар: Дэлхий даяар ганцхан Монгол Улсын хүний эрхийн үнэлгээ нэг байр урагшилсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд