Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Сайханбаяр, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Аташийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын дипломат харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг дүгнэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНТУ-ын Элчин сайд Зафер Аташийг үүрэгт ажилдаа томилогдсон явдалд баяр хүргэж, амжилт хүссэн байна.

Батлан хамгаалахын сайдын БНТУ-д хийсэн ажлын айлчлал, тус улсын Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акартай хийсэн хоёр талын уулзалт, эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IX дүгээр хуралдаан үр дүнтэй явагдсаныг сайд онцолж, цаашид хэрэгжилтийг хангах тал дээр Элчин сайдын яамтай идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Аташ, Батлан хамгаалахын сайдыг уулзалтын цаг гарган хүлээн авсанд талархлаа илэрхийлэв. Тэрбээр цаашид хоёр орны харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны протоколд тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтэд онцгой анхааран ажиллахаа мэдэгдлээ.

Эмэгтэй тамирчдыг дэмжих олон улсын хөтөлбөрт О.Хулан хамрагдахаар болжээ
Эмэгтэй тамирчдыг дэмжих олон улсын хөтөлбөрт О.Хулан хамрагдахаар болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.