Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй тамирчдыг дэмжих олон улсын хөтөлбөрт О.Хулан хамрагдахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

“Women Athletes Business Network” хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, “Токио-2020” олимпын Монголын багийн тугч Онолбаатарын Хулан хамрагдахаар боллоо.

“Ernst and Young” олон улсын аудитын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй тамирчдыг дэмжих Women Athletes Business Network хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, “Токио-2020” олимпын Монголын багийн тугч О.Хулан хамрагдахаар болжээ.

Энэхүү хөтөлбөр нь 2022 оны 1-11 дүгээр сар хүртэл 10 сарын турш үргэлжлэх бөгөөд тамирчид спортын замналаа өндөрлүүлсний дараа бизнесийн салбарт амжилттай хөл тавихад туслах зорилготой аж.

Хөтөлбөрийн хүрээнд тухайн тамирчны бизнесийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, энэ салбарын нэр алдартай хүмүүсийн хүрээлэлд орох үүд хаалгыг нээх, цаашдын карьераа төлөвлөх, амьдрал дээр тулгарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд туслах зэрэг олон төрлийн сургалт, хичээлд хамрагдах юм байна. Улмаар хөтөлбөрт хамрагдсан тамирчид гуравдугаар сард АНУ дахь Nike компанийн байранд зочилж, эмэгтэй тамирчдын бизнесийн сүлжээ уулзалтад оролцох юм.

О.Хулангийн хувьд Австралид суралцаж байсан, англи хэлний өндөр мэдлэгтэй нь энэхүү хөтөлбөрт хамрагдахад нөлөөлжээ.

Мисс А.Бөртэ-Үжин “Head-to-head challenge” шалгаруулалтын шилдэг 16-д багтлаа
Мисс А.Бөртэ-Үжин “Head-to-head challenge” шалгаруулалтын шилдэг 16-д багтлаа
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.