Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд Ч.Номин Юнеско-ийн ерөнхий бага хуралд оролцож үг хэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулган 2021 оны 11 дүгээр сарын 09-27-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо болж байна.

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа болон мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гарч буй ахиц дэвшил, цаашдын зорилтыг танилцуулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтууд, ЮНЕСКО-ийн 2022-2029 оны дунд хугацааны стратеги болон 2022-2025 оны төсөв, хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улс идэвхтэй оролцож ажиллахаа илэрхийлэв.

Ч.Номин: Соёлын салбарын төсөв ДНБ-ий 0.5 хувийг эзэлж байна
Ч.Номин: Соёлын салбарын төсөв ДНБ-ий 0.5 хувийг эзэлж байна
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.