Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 17-нд зарлиг гаргаж, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн цол чимгийг гардууллаа. Ийнхүү Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цол хүртлээ.
Монгол Улсын даян аварга Н.Батсуурь "Даян аварга цол хүртсэндээ баяртай байна. Цаашид үндэсний бөхийн үлгэр дууриалал болж, түмэн олныхоо итгэлийг алдахгүй хичээх болно. Бүх зүйл шудрагаар шийдэгдэж байгаад баяртай байна" гэлээ.