Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв.

Улмаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Нэр дэвшигч Ц.Давхарбаярыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 83 хувь нь, нэр дэвшигч Д.Ариунтуяаг 94.4 хувь нь, нэр дэвшигч Д.Мягмарцэрэнг гишүүдийн олонх, нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг санал хураалтад оролцсон 17 гишүүний 76.5 хувь нь, нэр дэвшигч Х.Хашбаатарыг санал нэгтэйгээр тус бүрд нь дэмжив. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь нэр дэвшигч Н.Отгончимэгийг дэмжсэн бол гишүүдийн олонх нь Д.Эрдэнэчимэг нэр дэвшигчийг дэмжив. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Н.Баасанжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 12 нь, нэр дэвшигч Р.Онончимэгийг гишүүдийн 80 хувь нь тус тус дэмжсэн. Түүнчлэн нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг гишүүд 60 хувийн саналаар, нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэгийг гишүүд 86.7 хувийн саналаар тус тус дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.