Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт улсын 3,8 тэрбум төгрөгийн төсвөөр “Айргийн өргөө“ барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улсын 3,8 тэрбум төгрөгийн төсвөөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд "Айргийн өргөө" барихаар болжээ.

Энэ талаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ""Айргийн өргөө" барих санал хүргүүлсэн нь батлагдсан байна. Булган аймагт дотоодын болон гадаадын жуулчдыг татах боломж гэж ойлгох хэрэгтэй. Манай аймагт дэд бүтцийн асуудал тулгамдсан байдаг ба үүнтэй уялдуулж аялал жуулчлалтай холбон, эдийн засгийн үр өгөөж, ард иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уяж дэд бүтцээ хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Өнөөдрийн цар тахалтай холбоотойгоор улсын эдийн засаг төдийгүй ААН-үүд хүнд байдалд орсон. Бид энэхүү ажлыг хэрэгжүүлэхийг ААН-үүдэд санал тавьсан ч эдийн засгийн өгөөж, үр ашгаа тооцож санал ирүүлээгүй. Тиймээс бид аймгийнхаа хөгжил цэцэглэлтийг Булган аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн айрагтай уяж, улсын төсвөөс авах санал хүргүүлсэн нь батлагджээ. Тендертэй холбоотой асуудлыг яаралтай зохион байгуулж, энэ ондоо багтааж шалгаруулахаар төлөвлөж байна. Зураг төсөл нь бэлэн" гэлээ.

Монголбанкийг хакердсан Иракийн бүлэглэл өнөөдөр ЦЕГ-т халджээ
Монголбанкийг хакердсан Иракийн бүлэглэл өнөөдөр ЦЕГ-т халджээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.