ИНЕГ-ын газрын даргад С.Мөнхнасанг томилохоор АТГ-т мэдүүлээд байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд уг томилгоог албажуулаар орсон байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-т хээл хахуулийн хэргээр шалгагдаж байсан хүнийг ИНЕГ-аар томилохгүй хэмээн саналыг нь буцаажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хороо"-г ахалдаг. Энэ хүрээндээ тэрбээр "Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх, Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй, Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй ...” хэмээн Авлигын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн. Тиймээс авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд АТГ-т шалгагдаж байсан хүнийг томилохоос татгалзсан байна.