Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлаар томилгооны сонсгол явуулж байна.
Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Банкинд олон жил ажилласан нэг хүн УДШ-д нэр дэвшихэд гишүүд барьж идэх шахсан. Одоо харин яагаад үүнийг асуухгүй байгааг гайхаж байна. ШЕЗ-д нэр дэвшиж буй Н.Баасанжав "Хаан банк"-нд ажиллаж байсан нь буруу биш. "Баасанжав консалтинг" гэдэг компани 2013 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа банкныхаа хэргийг шийдэж байсан уу. Оролцогчоор орж байсан уу"
Нэр дэвшигч Н.Баасанжав "Би 2007 онд Германаас ирсэн. Их сургуульд жил ажиллаад банк руу орсон. Тэр үед багш маань өөрийг нь дагаж хөдөлмөрийн эрхзүйн чиглэлээр мэргэшээч, хөдөлмөрийн эрхзүйгээр дагнасан хуульч болохыг зөвлөж байсан. Хаан банкинд би 2013 он хүртэл ажилласан. Ингэхдээ хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн чиглэлд хууль зүйн зөвлөгөө өгч байсан. Ер нь ажлаас халагдсан, буруу шийдсэн, ажилтны маргаан, хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэр гаргахад нь хууль зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байсан. Гарснаасаа хойш хуулийн фирм байгуулаад ажилласан. Энэ хугацаандаа 4-5 ААН, хуулийн этгээдэд зөвлөгөө өгдөг. Түүний нэг Хаан банк юм. Гэхдээ хөдөлмөрийн маргааны чиглэлд ажилладаг гэсэн үг. ШЕЗ-д орчихоор банкны маргаантай холбоотой асуудалд Н.Баасанжав гэдэг хүн нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Намайг банкны захирлууд ч банкны зөвлөгөө өгдөг, ажилладаг, хуулийн зөвлөгөө өгдөг хүн гэж мэдэхгүй. Ямар ч асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" хэмээлээ.