Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Буянт-Ухаа төвийг Оюун ухааны төв болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан үг хэллээ.

Тэрбээр "Цахим эрэн үе эхэлж байна. Цахим ирээдүйн төв нь олон хэмжээст мета ертөнц болж байна. Иймд Монголын залуус зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч байх ёстой. Тиймээс Монгол Улсын төр засаг Инноваци, цахим хөгжлийн тусгай бүс байгуулж, тус бүсэд мэдээллийн технологийн боловсролыг онцгой анхаарч өндөр технологийн ерөнхий боловсролын болон их дээд сургууль байгуулах болно.Дэлхийн олон шилдэг компаниудад ажиллаж байгаа манай тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монгол дүү нартаа багшлах эрдэм мэдлэгээ хуваалцах боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй ажлын хэсэг Буянт-Ухаа төвийг Оюун ухааны төв болгох санаачилгыг дэмжиж байна. Уг тусгай бүсэд Meta, Google, Amazon зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудын Төв Азийн ХАБ-ыг байгуулж, хамтарж ажиллах боломж үүсэж байна" гэв.

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж гээд дарангуйлагчийн араас У.Хүрэлсүх гээд дарангуйлагч гарч ирж байх шиг байна
Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж гээд дарангуйлагчийн араас У.Хүрэлсүх гээд дарангуйлагч гарч ирж байх шиг байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.