Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монгол Улс чинь бид нарын л эх орон. Бидний л үр хүүхэд амьдрах нутаг. Үүнийгээ зөв болгох хэрэгтэй байна. Яагаад болохгүй зүйлээ засч залруулахгүй байгаа юм бэ. Ардын намынхан дунд эрүүл саруул, эх орноо бодсон, хийе бүтээе гэсэн зөндөө хүн байна. Хоёр гурван дарангуйлагчийн гарт л орчих шиг боллоо. Ц.Элбэгдорж гээд нэг дарангуйлагч байсан. Одоо У.Хүрэлсүх гээд дарангуйлагч гарч ирж байгаа юм шиг байна" хэмээлээ.