Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Оросын парламентын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулахыг дэмжихээ нотлов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, "Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид энэ оны туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна, ойг тохиолдуулан миний бие ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нарт баярын илгээлт хүргүүлсэн" хэмээлээ.

Уулзалтын үеэр талууд парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, харилцаа амжилттай хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэв.

Мөн Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны хороо хооронд зохион байгуулсан цахим уулзалтад хоёр улсын хууль тогтоох байгууллагын гишүүд ихээхэн анхаарч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоны дотор айлчлалын бүрэлдэхүүнд яваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, ноён Б.Б.Жамсуев ихээхэн идэвх чармайлт гаргасныг онцлов.

УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлэг үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, хоёр улсын харилцааны ач холбогдлыг харгалзан тус бүлэг хоёр даргатай ажиллаж байгааг мэдээллээ.

Ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрлөөр нойтон мод бэлтгэж, ченжүүдэд худалдсан хэргийг шалгаж байна
Ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрлөөр нойтон мод бэлтгэж, ченжүүдэд худалдсан хэргийг шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.