Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д Файзер вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ дарга, доктор Рошель Валеньски “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрснөө мэдэгдлээ.

“Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэхүү вакциныг АНУ-ын 28 сая орчим хүүхдэд тарихыг зөвлөж, вакцинжуулалтын ажлыг аль болох ойрын хугацаанд эхлүүлэхийг зөвшөөрч байна” гэж тус агентлагийн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Р.Валеньски “Шинжлэх ухааны ачаар бид “COVID-19” халдварын эсрэг тэмцэлд дахин нэг алхмаар урагшилж байна. Олон сая эцэг эх хүүхдүүдээ вакцинд хамруулахыг хүсэж байгаа. Энэхүү шийдвэрийн дагуу 28 сая орчим хүүхэд “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломж бүрдэж байна. Миний бие ээж хүний хувьд, вакцины талаар тодруулах зүйл байгаа эцэг эхчүүдэд хүүхдийн эмч, сургуулийн сувилагч, өөрт ойр эм зүйчтэйгээ ярилцаж, вакцин болон түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвлөсөн юм. Энэхүү насны хүүхдүүдэд 10 микрограмм буюу 12-оос дээш насныханд тарьж буйгаас гурав дахин бага тунг тарина. АНУ-д одоогоор өсвөр насныханд “Pfizer”-ын вакциныг л хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бөгөөд “Moderna”, “Johnson & Johnson Janssen”-ы вакциныг судлах ажил үргэлжилж байгаа юм.

Дунд сургуулийн багш 100 хоногийн турш нэг л ээлжийн хувцас ѳмсѳх хѳдѳлгѳѳн өрнүүлжээ
Дунд сургуулийн багш 100 хоногийн турш нэг л ээлжийн хувцас ѳмсѳх хѳдѳлгѳѳн өрнүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.