Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Технологиос айж биш, угтаж хөгжих нь зүйтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

УИХ-ын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар "Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чөлөөт бүс маш том дэвшил авч ирэх бололцоотой. Өнөөдрийн байдлаар 147 оронд 5400 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эдгээрээс тоотой хэд нь эдийн засгийн амжилтад хүрсэн. Амжилтад хүрсэн чөлөөт бүсүүд гурван зүйлийг зөв хэрэгжүүлсэн байна. Эхнийх нь зорилгоо зөв, тодорхой тодорхойлсон. Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч чөлөөт бүс дотроо крипто майнеруудыг авч ирэх боломжтой. Үүнийг дагаад крипто валютын бирж бий болгоод крипто банк байгуулах боломжтой. Технологиос айж биш, угтаж хөгжих нь зүйтэй юм.

Хоёрдугаарт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн үйлчилгээ хүнд сурталгүй, хууль тогтоомж нь ойлгоход хялбар байх хэрэгтэй. Гуравдугаарт, дэд бүтэц болон ложистикийн хөгжил. Торгоны зам гэсэн эдийн засгийн том хөтөлбөрийн хүрээнд манай чөлөөт бүсэд ямар байдлаар интеграцид орох вэ. Цахим засаглалтай холбоотойгоор чөлөөт бүс дотроо төрийн үйлчилгээг нэг цонхноос цахимаар авах бололцоо байгаа юу" гэж асуулаа.

Шадар сайд С.Амарсайхан "Чөлөөт бүсийн хөгжлийн бодлогыг эдийн засгийн өгөөжтэй нь хамт бүс нутгийн интеграцичлал, худалдаа эдийн засгийн бодлого, олон улсын хамтын ажиллагааны үндсэн суурь зарчмуудтай уялдуулахгүйгээр хөгжүүлэх боломжгүй. Замын-Үүд Алтанбулагийн чөлөөт бүсэд Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорыг байгуулах бодлогын хүрээнд хөгжүүлэх зорилготой. Чөлөөт бүсийн үйл ажиллагаанд сонирхолтой гадна, дотнын томоохон хөрөнгө оруулагчдыг татах нь чухал.

Хоёрдугаарт, цахим засаглал бол Засгийн газрын бодлогын тэргүүн зорилтын нэг. Үүнийг хөгжүүлэх зорилтын хүрээнд чөлөөт бүсээс эхлэн бүхий л дэд бүтцүүд цахимжсан байх ёстой. Цаашлаад чөлөөт бүсийн нэгдсэн захиргаа гэж байгуулах ёстой" гэв.

МҮБХ: Дөрвөн бөхөөс допинг илэрлээ
МҮБХ: Дөрвөн бөхөөс допинг илэрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.