Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг нэмэх талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжжээ. Дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хүний эрхийн дэд хороо ажлаа хиймээр байна. Сүүлийн 20 жилд хүний эрхийн зөрчил манай улсад гаарч байна. УИХ-ын чуулганд УИХ-ын гишүүн аль нэг салбарын алдаа, зөрчил, ноцтой зүйлийн талаар эсвэл тухайн албан тушаалтан төсөв хэлэлцэж байхад байх ёстой гэж үг хэлэхэд эргээд тэр хүн рүү дайрч, дуугүй болгох оролдлого хийж байна. Хүний эрх хаа сайгүй зөрчигдөж байна. Тухайн хүний буруутай, буруугүй нотлогдоогүй байхад зураг, дүрс нь нэг цагийн дараа олон нийтийн сүлжээнд гарч байна. Гэр бүлийг нь хүртэл нүүр хийх газаргүй болгож байна" гэв.