Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр буюу аравдугаар сарын 28-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан боловч хойшилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нар ковид-19 өвчнөөр өвчилсөн, өмгөөлөгч Б.Бадраа нь ойрын хавьтал болсон, өмгөөлөгч Н.Намжилцогт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал давхацсан талаарх холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.
Мөн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүгдэгч Г.Баянмөнхийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг шалтгаанаас шүүх хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.