УБТЗ-ын даргыг томилох асуудал одоогоор гацаанд ороод байгаа. Учир нь ОХУ-аас Орос хүн томилно гэх шаардлага тавьж байгаа, харин Монголын талаас Монгол хүн тавих саналаа хүргүүлж, тохирсон гэсэн юм. Гэвч өнөөдрийн байдлаар уг томилгоо гацсан байдалтай байна.
Харин уг томилгооны асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "УБТЗ-ын даргаар тавих хүнд ийм шалгуур тавимаар. Оросод байгаа 50 хувийг нь Монголд аваад ирэх. Аваад ирвэл Баатар өгсөн ч яахав" хэмээжээ.
УБТЗамын даргаар тавих хүнд ийм шалгуур тавимаар. Оросод байгаа 50хувийг нь Монголд аваад ирэх. Аваад ирвэл Баатар өгсөн ч яахав. https://t.co/0gbDEwQdSo
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) October 27, 2021